Мэдээ / Jan 07, 2016

“ЮНИОНПЭЙ –ТЭЙ АЯЛАЦГААЯ” аяны ялагчид тодорлоо

Худалдаа, хөгжлийн банк болон ЮнионПэй интернэйшнл байгууллага хамтран ЮнионПэй картыг идэвхтэй ашигладаг харилцагчдынхаа дунд 2015 оны 7-р сараас эхлэн он дуустал “ЮнионПэй-тэй хамт Бээжин, Тайландаар аялацгаая” аяныг зохион байгуулан,  12 харилцагч аяллын эрхээ гардан авлаа.

Аяны хугацаанд ЮнионПэй картаа Монголдоо хамгийн их ашигласан 6 харилцагч Бээжин хотод, гадаадад хамгийн их ашигласан 6 харилцагч Тайланд улсад амарч, аялах эрхийн бичгийн эзэд боллоо.
 


Тайланд улсад амрах ялагчдын нэг болсон Б.Эрдэнэцэцэг:

 

 

“ЮнионПэй картыг ашиглаад 2 жил болж байгаа. Би ХХБ-ны бусад төлбөрийн картаар Монголдоо, харин урд хөршид буюу Хонг Конг, Гуанжу, Бээжин хотуудад байнга ажлаар явдаг тул бэлэн мөнгө авч явалгүйгээр ЮнионПэй картандаа хийгээд бүхий л төлбөр тооцоогоо хийж чаддаг нь найдвартай бас амар санагддаг. Ялагч болсондоо маш их баяртай байна”

 

 

 

 

 

 

 

 

Бээжин хотод амрах ялагчдын нэг болсон Ц.Оргилням:

 

“4 жилийн өмнөөс цалингийн ЮнионПэй картыг авснаас хойш идэвхтэй ашиглаж байгаа. Анх гарч байхад нь гурван валютын данстай болохоор гадаадад давхар ашиглаж болдог гэсэн давуу тал нь их таалагдсан. Ашиглахад ямар нэгэн хүндрэлгүй бас бусад төлбөрийн картуудыг бодвол 6 оронтой пин код ашигладаг нь нууцлал өндөртэй, аюулгүй гэж боддог учраас байнга картаараа тооцоогоо хийчихдэг. Картаа байнга бэлэн бусаар л ашигладаг болохоор ялагч болоход минь нөлөөлсөн болов уу гэж бодож байна”.

 

 


1-р аяны ялагчид

 


2-р аяны ялагчид

 

Хөгжил дэвшилд хамтдаа
Худалдаа, хөгжлийн банк

Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт