Мэдээ / Oct 16, 2015

“1000 төгрөг төсөл” сайн үйлсийн аянд бид нэгдлээ

Худалдаа, хөгжлийн банкны хамт олон 25-н жилийн ойгоо тохиолдуулан “Хүмүүст амьдрал бэлэглэе” сайн дураар цусаа өгөх аяныг нийт ажилтнуудынхаа дунд амжилттай зохион байгуулсан бол энэ удаад “25 дугаар суваг” телевизээс санаачилсан “1000 төгрөг төсөл” сайн үйлсийн аянд нэгдэж байна. Энэхүү төслийн зорилго дор бид хамт олноороо нэгдэн, 25-н жилийн ойгоо бэлгэдэж 2.5 сая төгрөг, банкны 1600 гаруй ажилтнууд сэтгэлийн хандиваа мөн цуглуулж 1.8 сая төгрөг буюу нийт 4.3 сая төгрөгийг “25 дугаар суваг” телевизийн хамт олонд гардуулан өглөө.

 

 

Энэхүү аянд нэгдэх нь биеэ хамгаалах чадваргүй, асран хамгаалагчийн хараа хяналт алдагдсаны улмаас Түлэнхийн төвд өвчиндөө шаналан, эмчилгээ хийлгэж буй, аав ээждээ аминаас нь илүү үнэ цэнэтэй энхрий бяцхан үрсийнхээ ирээдүйд мөнгөөр илэрхийлэшгүй тус хүргэж байгаа явдал юм.

"1000 төгрөг төсөл" сайн үйлсийн аян 10-р сарын 19-ний өдрийг дуустал үргэлжлэх тул сайхан сэтгэлт харилцагч Та бүхнийгээ ч мөн Монголын ирээдүй болсон энхрий үрсийнхээ төлөө энэхүү аянд нэгдэхийг ХХБ-ны хамт олны зүгээс уриалж байна.

 

Хөгжил дэвшилд хамтдаа

Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих