Мэдээ / Oct 12, 2015

UNIONPAY - ТЭЙ ХАМТДАА АЯЛАХ II АЯН ЭХЭЛЛЭЭ

Гурван сая Монголчууд бид 3,5 сая карт өдөр тутмын амьдралдаа хэрэглэж байна. Картаар төлбөр хүлээн авдаг бүхий л байгууллагуудаар үйлчлүүлэхдээ ХХБ-ны Unionpay картаараа үйлчлүүлснээр ялагч болох боломж зөвхөн танд байна.

Та азтан болохын тулд яах ёстой вэ?

Та картаар төлбөр хүлээн авдаг бүх л байгууллагуудад Unionpay картаа ашиглан худалдан авдаг зүйлийнхээ 50 хувийг картаараа үйлчлүүлээд байвал азтан болох магадлал өндөр болох нь ээ.

2-р аян 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 2015 оныг дуустал үргэлжлэх ба Unionpay карт ашиглаж гадаадад хамгийн их гүйлгээ хийсэн 3-н хүнийг Тайланд, Монголдоо хамгийн их гүйлгээ хийсэн 3-н хүнийг Бээжингээр аялуулах юм.
Мөн Unionpay энгийн болон алтан картаас сонгон шинээр болон дахин захиалж буй харилцагч бүр картаа захиалаад урамшуулалд нь Selfie stick-ээ бэлгэнд аваарай.


Яагаад заавал Unionpay карт гэж:

Учир нь бид картанд цалин оронгуут шууд АТМ-с авчихдаг. Тэгээд дэлгүүр хэсэхдээ бэлэн мөнгөөр тооцоо хийгээд явдаг. 83 хувийг нь бэлнээр төлж,ердөө 17 хувийг нь л картаар төлдөг байна.

 

        - Картаар төлбөрөө төлөх үед Та ямар ч шимтгэл төлөхгүй, мөн дээрээс нь 1 ч төгрөгний хариулт мөнгө алдахгүй.
        - Гүйлгээ хийх бүрт таны сонгосон 6 оронтой нууц кодоор баталгаажуулдаг тул хамгийн найдвартай төлбөрийн систем болоод байна.
        - Монгол улсад үйлчилгээ үзүүлж буй 10,000 гаруй худалдаа үйлчилгээний цэг болох банкуудын карт уншигч машин дээр Unionpay картаар төлбөрөө төлж болно.
        - Дээрээс нь карт захиалахад хямд

 

Гадаадад картаар төлбөрөө төлөх гэж буй хүмүүс нэг зүйлд их санаа зовдог.
Картаараа төлбөрөө төлөхөд тэдний төсөөлж байснаас их мөнгө картнаас нь суутгагдчихаад байдаг.
Үнэндээ яагаад ингээд байгааг нь мэддэггүй. Хүмүүст учирдаг энэ алдагдал нь валютын ханшийн зөрүүнээс үүсдэг. Тэгвэл энэ алдагдлыг Unionpay карт 0-лэж чадсан байна.

 

Учир нь таны хэрэглээнд нийцүүлэн 3 төрлийн данс нээж өгдөг. Төгрөг, Доллар болон Юань гэсэн сонголттой. Үр дүнд нь Та картаа эх орондоо ашиглавал төгрөгийн данснаас, Хятад улсад ашиглавал юанийн данснаас харин бусад орнуудад бол долларын данснаас төлбөр тань хасагдана.

 

Гол нь Та дотооддоо төдийгүй гадаадад гүйлгээ хийлээ ч илүү шимтгэл хураамж огт төлөхгүй юм. Иймээс Unionpay картын хэрэглэгч Та бүхэнд төлбөрийн картаа идэвхитэй ашиглан, гадаад орноор аялахыг уриалж байна.

Хөгжил дэвшилд хамтдаа
Худалдаа, хөгжлийн банк

Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт