Мэдээ / Sep 07, 2015

"Төлбөрийн картын эрсдэлийн Олон улсын зөвлөгөөн-2015" зохион байгуулагдана.

Монгол Улсын төлбөрийн картын эрсдэл, түүний удирдлага, хамтын ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, онол практик солилцох зорилгоор 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр "Төлбөрийн картын эрсдэлийн Олон улсын зөвлөгөөн-2015"-ыг зохион байгуулах гэж байна.

Энэхүү зөвлөгөөнийг Монголын Банкны Холбоо, Монголбанк, арилжааны банкууд, олон улсын төлбөрийн картын томоохон брэнд болох ЮнионПэй Интернейшнл байгууллага хамтран зохион явуулах гэж буйгаараа онцлог юм.
Зөвлөгөөнөөр Монгол Улсад тулгарч буй төлбөрийн картын эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудал, олон улсын туршлага, хамтын ажиллагааны уялдаа холбоог сайжруулах талаар хэлэлцэн тодорхой санал, шийдлийг эрэлхийлэх, гарсан үнэтэй санал, зөвлөмжийг холбогдох төрийн болон банк санхүүгийн байгууллагад хүргүүлж хамтран ажиллах юм.

 

Зөвлөгөөний үйл ажиллагаа нь танилцуулга, олон улсын туршлага судлах семинар, хэлэлцүүлэг гэсэн гурван хэлбэрээр нэгэн зэрэг явагдана. Тодруулбал, бодлого тодорхойлогч байгууллага, төрийн байгууллагууд болон оролцогч талуудын гүйцэтгэх удирдлагууд оролцсон хэлэлцүүлэг зохион байгуулагдах бөгөөд төлбөрийн картын тулгарч буй асуудлуудын гарцыг тодорхойлох, оролцогч талуудын хамтын ажиллагааг сайжруулах талаар хэлэлцэж, шийдвэрлэх юм.

 

Тус зөвлөгөөнд холбогдох төрийн байгууллага болон олон улсын байгууллага, арилжааны банкуудын зэрэг 120 гаруй төлөөлөл оролцох юм.

Монголын Банкны Холбоо

Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт