Худалдаа, хөгжлийн банкнаас карт эзэмшигчдийнхээ интернэтээр аюлгүй, найдвартай худалдан авалт хийх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Монгол улсын картын зах зээлд анх удаа дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад амжилттай нэвтэрч эхлээд байгаа Verified by Visa болон Master Card Secure Code үйлчилгээг нэвтрүүллээ. Энэхүү технологи нь карт эзэмшигчийн интернэтээр хийж байгаа гүйлгээнд карт эзэмшигчийг таних өндөр нууцлалтай онлайн пин кодоор давхар баталгаажуулдаг тул та картын мэдээллээ алдах эрсдэлээс бүрэн хамгаалагдаж улмаар таны картыг таниас өөр хэн ч ашиглах боломжгүй болох юм.
Мөн сүүлийн үед дэлхийн ихэнх томоохон интернэт үйлчилгээний байгууллагууд нь аюулгүй байдлын үүднээс интернэтээр төлбөр хүлээн авахдаа зөвхөн Verified by Visa болон Master Card Secure Code үйлчилгээнд хамрагдсан банкны картыг төлбөрт хүлээн авна гэж зааж өгөх болсон. Иймээс та дэлхийн аль ч интернэт үйлчилгээний байгууллагуудаас хүссэн бүтээгдэхүүн үйлчилгээгээ эрсдэлгүй, найдвартай аргаар авах боломжтой боллоо.
Уг үйлчилгээг хэрхэн ашиглах вэ?
Дэлгэрэнгүй мэдээллийг: (976) 19001977