Мэдээ / May 28, 2012

ХХБ, Гадаадад ажиллах хvч илгээх төвтэй хамтран ажиллах гэрээ vзэглэлээ

Худалдаа, хөгжлийн банк (ХХБ), БНСУ-ын HANA банк, PayOne компаниуд хамтран PayEasy мөнгөн гуйвуулгын үйлчилгээг 2009 оноос амжилттай нэвтрүүлсэн бөгөөд энэхүү үйлчилгээг өргөжүүлэх зорилгоор Гадаадад ажиллах хүч илгээх төв (ГАХИТ)-тэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Тус хамтран ажиллах гэрээг үзэглэснээр Солонгос улсад сурч, ажиллаж, амьдарч буй иргэд болон тэдний ар гэрийнхэнд банкны үйлчилгээг ойртуулж, санхүүгийн хэрэгцээг нь найдвартай, түргэн шуурхай хангахад чиглэгдэж байгаа юм.

ХХБ PayEasy мөнгөн гуйвуулгын үйлчилгээг нэвтрүүлэн, БНСУ-ын дээрх байгууллагуудтай хамтран ажиллах болсон нь PayEasy үйлчилгээ бусад төрлийн мөнгөн гуйвуулгаас олон давуу талуудтай, Тухайлбал гуйвуулгыг хамгийн хямд, хурдан, хялбар шилжүүлэх боломж олгож байгааг харгалзан үзсэн хэрэг юм.

PayEasy үйлчилгээ нь БНСУ-аас Монгол улс руу мөнгөн гуйвуулгыг мөнгөн дүн харгалзахгүй 4500 воны шимтгэл төлөөд тухайн өдөртөө мөнгө хүлээн авагчид хүргэх хамгийн хямд өртөг бүхий шуурхай үйлчилгээ юм.

PayEasy үйлчилгээг хамтран хэрэгжүүлэгч HANA банк нь БНСУ-ын шилдэг, хамгийн олон салбартай банк бөгөөд PayOne компани нь БНСУ-ын гадаад төлбөр тооцоог дэлхий дахинтай холбон гүйцэтгэдэг нэр хүнд, найдвартай байдлаараа танигдсан компани билээ.

БНСУ-д сурч, ажиллаж, амьдарч буй Монголчууд PayEasy үйлчилгээг гадаад хэлний ямар нэгэн хүндрэлгүйгээр Монгол хэл дээр ашиглах боломжтой ба Бэлэн мөнгөний машин (АТМ), Гар утас, Интернэт ашиглан шилжүүлэх, Захиалгат шилжүүлэг гэсэн 4 төрлийн сонголтоос сонгон, эх орон руугаа мөнгөө саадгүй шилжүүлэх юм.

Хөгжил дэвшилд хамтдаа


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт