Мэдээ / Aug 06, 2019

Японы “Chuo University”-д ХХБанкны нэрэмжит “Field work in Mongolia” семинар хичээллэхээр боллоо

 

ХХБанкны Япон дахь төлөөлөгчийн газар нь Япон улсын “Chuo University”-тэй 2018 оны 11-р сарын 27-ны өдөр “Хамтын ажиллагааны санамж бичиг” байгуулсан ба энэхүү санамж бичгийн хүрээнд 2019 оноос эхэлж Chuo University-д ХХБанкны нэрэмжит “Field work in Mongolia” 2 кредитийн хичээлийг шинээр эхлүүлэхээр болоод байна.

Тус хичээл орж эхэлснээр зөвхөн Монгол улсаа сурталчлах мөн Япон улсаас Монгол улсад хөрөнгө оруулалт татах цаашилбал Үндэсний үйлдвэрлэл, жижиг дунд бизнес эрхлэгчдийг хөгжүүлэх, дэмжих ач холбогдолтой юм.

“Chuo University” нь 1885 онд байгуулагдсан, Японы ууган их сургуулиудын нэг юм. Тус сургууль нь Япон улс дахь нийт 768 их сургуулиас 53-т эрэмбэлэгддэг ба Магистрын анги нь байгууллагын дунд түвшний удирдах албан тушаалын хүмүүс ихээр суралцдагаараа онцлог юм.

Мөн төлөөлөгчийн газраас тус сургуулийн Магистрын ангид суралцагчдын Монгол улс дахь судалгааны ажлыг дэмжин, бизнес семинарыг 2019 оны 8-р сарын 5-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Тус семинараар “Монгол дахь бизнес орчин”-ны талаар илүү дэлгэрэнгүй ярилцаж, Монгол улсад бизнесээ өргөжүүлэх сонирхолтой Япон компаниуд болон хөрөнгө оруулагчдад хэрэгтэй мэдээ, мэдээлэл дамжуулах, Монгол улсын эдийн засаг болон бизнесийн талаар мэдээлэл солилцсон өгөөжтэй семинар болж өндөрлөлөө.

 

 

 

 

 

 

ХХБанкны сошиалд нэгдээрэй.

 


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих