Мэдээ / Jul 18, 2019

ХХБанк "ХУР","ДАН" системээр дамжуулан харилцагчдадаа илүү ойр үйлчилж байна.

Үндэсний Дата Төвөөс аливаа үйлчилгээг цахим хэлбэрээ иргэдэд илүү "ХУРДАН" шуурхай хүргэх зорилгоор хөгжүүлсэн "ДАН" системд ХХБанк бүрэн нэвтрүүлсэн.

Ингэснээр Та ХХБанкны шинэчлэгдсэн аппликейшн болон http://www.etdbm.mn веб сайтаар дамжуулан “ДАН” танилт нэвтрэлтийн нэгдсэн системийг ашиглах боломжтой бөгөөд ухаалаг гар утас, зөөврийн компьютер ашиглан банкны салбарт өөрийн биеэр ирэлгүйгээр хүссэн газраасаа ХХБанкны харилцагч болох боломжтой.

 

 

Хэрхэн ашиглах вэ?

 

Эхлээд доорх холбоосоор орж "ДАН" системд бүртгүүлнэ.

https://www.cardcentre.mn/eregister/regCustomer.php

 

Банк хэрхэн баталгаажуулж байгаа вэ?

  • "ДАН" системд бүртгүүлэхдээ бүртгүүлж буй гар утасны дугаар нь үүрэн холбооны операторт тухайн харилцагчийн нэр дээр /ДАН-р бүртгүүлж буй нэртэй нь тулгаж/ бүртгэлтэй байгаа эсэхийг тулган, шалгадаг.
  • Харилцагчийн зургийг /бүртгүүлэх үедээ авахуулж буй SELFIE/, төрийн үйлчилгээнд бүртгүүлсэн зураг, иргэний үнэмлэхийн зургийг хоорондоо таарч байгаа эсэхийг хиймэл оюун ухаан ашиглан, тулгаж шалгана.

Ингэснээр харилцагчийн хүсэлт автоматаар банканд ирж, төгрөгийн харилцах данс, ХХБанкны шинэчлэгдсэн аппликейшн автоматаар хормын дотор нээгдэж харилцагч Танд мэдэгдэнэ.

 

ХХБанкны сошиалд нэгдээрэй.

 


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт