Мэдээ / Jun 03, 2019

ХХБАНКНЫ АЖИЛТНУУД 900 ГАРУЙ НОМ САЙН ДУРААР ХАНДИВЛАЛАА

ХХБанкны ажилтнууд хүүхдийн хөгжлийг дэмжиж, тэгш хүртээмжтэй байдлыг хангах үүднээс сайн дураараараа 20 хайрцаг буюу 900 гаруй ном цуглуулж хандивлалаа.

Энэхүү аяны хүрээнд цугларсан номнуудаа Чингэлтэй дүүргийн Долоон буудалд эрүүл орчинд сурч хөгжих нөхцөл нь тааруу байгаа хүүхэд, залууст зориулан байгуулсан Beyond Book номын сангийн төсөл болон нийгмийн эмзэг бүлгийн хүүхдүүд, өсвөр үеийнхэнд хүрч ажилладаг Кристина Нобелын хүүхдийн сангийн дэргэд шинээр байгуулагдсан номын клубт 2019 оны 5 дугаар сарын 25-ны өдөр тус тус гардуулан өглөө.

Номын хандивын үр дүнд нийт 6500 орчим хүүхэд, залуус номтой нөхөрлөн, мэдлэг оюунаа тэлэх боломжтой болох юм.

 

ХХБанкны сошиалд нэгдээрэй.

 


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт