Мэдээ / Apr 09, 2019

Өндөр зэрэглэлийн lounge key үйлчилгээг нэвтрүүллээ

Бид Visa Platinum болон Алтан кредит картын эзэмшигчдийнхээ хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн өндөр зэрэглэлийн эрх бүхий Lounge key үйлчилгээгээ зах зээлд нэвтрүүллээ. Энэхүү үйлчилгээг нэвтрүүлснээр харилцагчид маань Авиа компани болон нислэгийн зэрэглэлээс үл хамааран нислэгийн цагаа хүлээх зураа нисэх буудлуудын VIP Lounge-д нэмэлт карт ашиглахгүй нэвтэрч ая тухтай орчинд амрах боломжтой боллоо.

 

 

TDB-ийн Lounge key үйлчилгээ нь ямар давуу талтай вэ?

 

Нэмэлт карт ашиглахгүйгээр нэвтрэхээс гадна төлбөр төлөлтийн хялбар шийдлийг санал болгож байгаа юм. Өмнө нь Та VIP lounge-д үйлчлүүлснийхээ дараа үйлчилгээний төлбөрөө төлдөг байсан бол одоо тэр дор нь өөрийн Visa Platinum эсвэл Алтан кредит картаараа шуурхай тооцоо хийх боломжтой.

 

Lounge key үйлчилгээ нь хэдэн VIP lounge-д үйлчлүүлэх боломжийг олгох вэ?

 

Харилцагч Та дэлхийн 120 улсын 1000 гаруй VIP Lounge-д нэвтрэн ая тухтай амрах боломжтой.

Мөн харилцагч Та ХХБанкны Visa Platinum болон Алтан кредит карт эзэмшдэг бол Lounge key үйлчилгээний тань эрх нээгдсэн байгааг дуулгахад таатай байна.

Илүү дэлгэрэнгүй мэдээлэлтэй https://www.loungekey.com/TDBM сайтаар зочилж танилцаарай.

 

ХХБанкны сошиалд нэгдээрэй.

 


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт