Мэдээ / Apr 04, 2019

ХХБАНК “УЛААНБААТАР МАРАФОН 2019”-Д НЭГДЛЭЭ

Өнөөдөр Чингэлтэй дүүргийн Биеийн тамир спортын хорооноос 2019 оны 5-р сарын 18-ны өдөр 6 дахь жилдээ зохион байгуулагдах гэж буй “Улаанбаатар Марафон” бүх нийтийн биеийн тамир спортын арга хэмжээний шилжин явах цомыг ХХБанканд албан ёсоор гардуулан өглөө.

 

 

Тус арга хэмжээнд ХХБанк 2018 онд нэгдэж, Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 24, 61-р сургуулиудын 500-н сурагчдад "Улаанбаатар марафон"-д оролцох эрхийн бичгийг гардуулж байсан.

 

 

Энэ жилийн хувьд энэхүү тоог 2 дахин өсгөж, Чингэлтэй дүүргийн алслагдсан нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг ерөнхий боловсролын 24, 61, 117, 17, 49 гэсэн 5-н сургуулиудын нийт 1000-н сурагчдыг "Улаанбаатар марафон 2019" уралдаан тэмцээнд оролцуулах боломжоор хангах болсноо дуулгахад таатай байна.

 

ХХБанкны сошиалд нэгдээрэй.

 


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт