Мэдээ / Dec 26, 2018

"Тогтвортой санхүүжилтийн стандарт"-ыг хэрэгжүүлэгч шилдэг банк

Худалдаа, хөгжлийн банк “Евро-Азийн Банк Санхүүгийн Холбоо”-ны “Standard of Stability” буюу “Тогтвортой Санхүүжилтийн Стандарт”-ыг хэрэгжүүлэгч ШИЛДЭГ БАНК шагналыг хүртлээ.

Бид тогтвортой санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ нийт банкны ажилтнууд тэр дундаа зээлийн ажилтнуудаа сургах, байгаль орчин, нийгмийн эрсдэлийн шинжээч нарыг бэлтгэж мэргэшүүлэх, цаашлаад харилцагч Та бүхэндээ зөв мэдээлэл өгөх, байгаль орчин, нийгмийн хариуцлагын талаархи ойлголт, хандлагыг бий болгохыг эрмэлзэн ажилласаар ирсэнг дуулгахад таатай байна.

28-н жилийн турш бидэнтэй хамт ХӨГЖИЛ ДЭВШИЛД ХАМТДАА тэмүүлсэн Хүндэт харилцагчид Та бүхэндээ баярлалаа.

2016, 2017 оны Шилдэг Тогтвортой Санхүүжилтийг хэрэгжүүлэгч байгууллага, 2018 оны Тогтвортой санхүүжилтийн Манлай банк Ногоон хөгжлийг дэмжигч Худалдаа, хөгжлийн банк

 

 

ХХБанкны сошиалд нэгдээрэй.

 


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих