Мэдээ / Nov 21, 2018

Амьдралын мөч бүрд хамтдаа

ХХБанкны хамт олон 15 дахь сургуулиа мэдлэг боловсролын үрийг тарих сайн үйлсийн аяндаа нэгтгэн, Оюуны ундраа цогцолбор сургуулийн номын санг тохижуулж өглөө. Тус сургууль нь Монголын хамгийн анхны цогцолбор сургууль гэдгээрээ онцлог бөгөөд 2018 оны хичээлийн жилийг 3900 гаруй сурагчидтай угтсан Нийслэлийн хамгийн өндөр ачаалалтай сургуулиудын нэгд тооцогддог.

Тус сургууль нь сурагчдад зориулсан 2 уншлагын танхимтай бөгөөд номын сангийн ачаалал жил ирэх бүр нэмэгдэж, номыг шимтэн уншдаг сурагч хүүхдүүдийн тоо ихэсч байгаад сургуулийн захирал C.Нэргүйдаваа олзуурхан хэлж байлаа.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Өнөөдрийн уншигч хүүхдүүд Та бүхнийг 
Ирээдүйн удирдагч лидерүүд болохыг хүсэн ерөөе.


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих