Мэдээ / Oct 22, 2009

“Гранд” Тооцооны төв vvд хаалгаа нээж, харилцагчдаа угтан авлаа

Зах зээлд 19 жил тэргvvлж, Монгол улсын арилжааны ууган банк гэсэн өндөр нэр хvндийг өргөж явдаг Худалдаа, хөгжлийн банк (ХХБ) ойн баяраа угтан баярт мэдээг харилцагчиддаа дуулгасаар байгаа билээ. Энэ удаад ХХБ-ны “Гранд” Тооцооны төв гал голомтоо бадрааж, харилцагчдаа хvлээн авах нээлтийн ажиллагаагаа 2009 оны 10-р сарын 21-ний билигт сайн өдөр зохион байгууллаа. Тус Тооцооны төв нь Баруун дөрвөн замд “Гранд плаза” худалдаа, vйлчилгээний цогцолборын нэг давхрын “Б” корпуст байрлаж байгаа ба хадгаламж нээсэн харилцагч бvрт хадгаламжийн дэвтэр vнэгvй олгож, харилцах дансны гvйлгээ, гадаад гуйвуулга хийсэн харилцагчиддаа банкны гарын бэлэг гардуулахаас гадна шинэ карт эзэмшигчиддээ тодорхой заасан дvнд орлогын гvйлгээ хийвэл Алтан карт, Лэди картыг бэлэглэж, бvтэн жилийн хураамжаас чөлөөлөх урамшууллыг барьж байна.

Ийнхvv нэр хvнд, найдвартай байдлын баталгааг харилцагчиддаа байнга мэдрvvлэхийг зорьдог ХХБ Баянголчууддаа тав тухтай тохилог орчинд, санхvvгийн олон төрлийн vйлчилгээг нэг дороос шуурхай vзvvлэхээр тус дvvрэгт дөрөв дэх салбар, тооцооны төвөө шинээр нээлээ.

2009 оны 10-р сарын 19-нд 19 жилийн ойтойгоо золгосон ХХБ өнөөдрийн байдлаар 763 тэрбум төгрөгийн нийт хөрөнгөтэй бөгөөд өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй бизнесийн өндөр нэр хvндээ улам бататган, vйл ажиллагаагаа өргөжvvлэн тэлж, салбар, тооцооны төвийнхөө тоог нэмэгдvvлэн, шинэ бvтээгдэхvvн vйлчилгээгээр харилцагчиддаа бэлэг барьж, олон олон баярт мэдээг vргэлжлvvлэн хvргэсээр байх болно.

Хөгжил дэвшилд хамтдаа


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт