Мэдээ / Sep 10, 2018

ХХБанкны Дүнжингарав салбар нээлтээ хийлээ

Худалдаа, хөгжлийн банк Баянзүрх дүүргийн 26-р хорооны иргэд, бизнес эрхлэгчид болон хотын зүүн бүсийнхэнд банкны үйлчилгээгээ хүргэх зорилготой Дүнжингарав салбараа өнөөдөр харилцагчдынхаа халуун алга ташилтан дунд нээлээ.

 

 

Харилцагчиддаа тэргүүн төвшний үйлчилгээг тав тухтай орчинд хүргэхээр зорьж, шинээр салбарууд нээхээс гадна, үйл ажиллагаа явуулж байсан салбаруудынхаа тохижилтыг шат дараатайгаар шинэчилсээр байна. Энэ жилийн хувьд л гэхэд 5 шинэ салбар нээж, 5 салбарын байраа олон улсын жишигт нийцүүлэн Allen загвараар шинэчилнэ. Та бүхэн Дүнжингарав салбарын чадварлаг, найрсаг хамт олноос банкны бүхий л үйлчилгээг тав тухтай орчинд шуурхай хүлээн аваарай.

 

 

 

 

 


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт