Мэдээ / Jun 25, 2018

Худалдаа, хөгжлийн банкны хамт олон мод услах аянд 4 дэх жилдээ нэгдлээ

2018 оны Тогтвортой санхүүжилт (Тос) хөтөлбөрийн манлайлагч байгууллагын хувьд Худалдаа, хөгжлийн банк  байгаль дэлхий, иргэдийн эрүүл мэндийн төлөөх “Миний клуб”- тай хамтран 4 дэх жилдээ мод услах аянд оролцлоо. Банкны хамт олон өмнөх жилүүдэд Багануур дүүрэг, Төв аймгийн Эрдэнэ сум, Аргалант сумдад мод усалж  байсан бол энэ жил дахин Төв аймгийн Аргалант сумд 12’000 гаруй мод усалж, нэг өдрийг хамт олноороо эрүүл агаарт хөдөлмөрлөж өнгөрөөлөө.

 

 

Модыг тарихаас гадна мэргэжлийн хүний нягт зааварчилгаан дор байнга усалж ургуулах нь чухал байдаг бөгөөд хүч хөдөлмөр шаарддаг ажил учраас сайн дурын оролцоо их хэрэгтэй байдаг. Тэгвэл энэ удаад ХХБанкнаас нийт 160 гаруй ажилтан хамрагдсаны дунд банк үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн 28-н жилийн турш ажиллаж буй ахмад банкирууд идэвхтэй хамрагдсан бол банкны ажилтнууд өөрсдийн санаачлагаар хандив цуглуулж “Миний клуб”-ын хамт олонд гардуулан өглөө.  

 

 

Манай улсын хэмжээнд цөлжилт ихсэж байгаа бөгөөд орон нутагт мод тарьж, услах үйл ажиллагааг явуулах нэн хэрэгцээтэйг мэргэжлийн хүмүүс тайлбарлан хэлж байсан. Мөн сүүлийн жилүүдэд хур бороо бага орж байгаагаас ган гачиг ихээр тохиож, мод услах нь мод тарихаасаа илүүтэйгээр хэрэгцээтэй байгааг “Миний клуб”-ын хамт олон онцолсон юм.

 

 

Бид хамтын хүчээр эх дэлхийгээ хайрлан хамгаалж, үр хойчдоо өвлүүлэн үлдээж чадна. Бизнесийн олон байгууллагууд эх дэлхийгээ хайрлан хамгаалах энэхүү үйлсийг дэмжиж ажиллана гэдэгт илтгэлтэй байна.

Ногоон хөгжлийг дэмжигч
Худалдаа хөгжлийн банк


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт