Мэдээ / Jun 25, 2018

БУСДЫН ТӨЛӨӨ ЦУСАА ӨГЧ, АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ

Өнөөдөр Цусны донорын дэлхийн өдрөөр Эрүүл Мэндийн Яам, Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төв, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэг болон Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага хамтран "Бусдын төлөө цусаа өгч, амьдрал бэлэглэе" арга хэмжээг Сүхбаатарын талбайд амжилтай зохион байгууллаа.

 

 

Энэ арга хэмжээний үеэр ХХБанк эрдэнэт хүний амь насыг аврах найдвар болсон цусаа хандивлах үйлст хувь нэмрээ оруулж, цусаа тогтмол хандивладаг буянт доноруудыг тодотгон, банкныхаа зүгээс дурсгал гардуулж, сайн дурын цусны донорын эгнээг өргөжүүлэх, хүмүүнлэгийн үйлсийг олон нийтэд сурталчлан, уриаллаа.

 


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих