Мэдээ / Jun 18, 2018

Битүүмжилсэн тендерт оролцохыг урьж байна

ХХБ-ны хэрэгцээнд “Мөнгө ангилагч төхөөрөмж” нийлүүлэх байгууллага сонгон шалгаруулах битүүмжилсэн тендерт оролцохыг урьж байна

 

Тендерт материалаа ирүүлэх байгууллага нь дараах шаардлагыг хангасан байна.

  - Үйл ажиллагаагаа хамгийн багадаа 3-аас дээш жил явуулсан байх

 

Тендерийн материалд дараах зүйлсийг заавал тусгасан байна. Үүнд:

  - Компанийн танилцуулга
  - Компанийн гэрчилгээний хуулбар
  - Сүүлийн хоёр жилийн санхүүгийн тайлан
  - Үнийн санал (Холбогдох бүх зардлаа оруулж тооцсон байх. НӨАТ, тээврийн зардал г.м ХХБ-нд ирэх эцсийн үнэ өгөх)
  - Нийлүүлэх хугацаа
  - Баталгаат хугацаа
  - Төлбөрийн нөхцөл
  - Тендерийн материалын үнэ төлсөн баримт
  - Нэмэлт мэдээлэл

 

Жич: Тендерийн материалыг худалдах үнэ 30,000.00 төгрөгийг ХХБ-ны 4004962560010039 тоот дансанд тушаах бөгөөд тендерт оролцогчийн ирүүлсэн тендерийн баримт буцаан олгогдохгүй.

Уг тендертэй холбоотой,  холбогдох үнийн саналаа тусгах материалын жагсаалтыг ХХБ-ны Төв байрны ресепшинээс авна уу.

 

Та бүхэн холбогдох материалаа 2018 оны 06-р сарын 21-ний өдрийн 17:00 цагийн дотор ирүүлнэ үү. Заасан хугацаанаас хоцорсон болон битүүмжлээгүй тохиолдолд санал ирүүлээгүйд тооцно. ХХБ-наас зөвхөн тухайн тендерт шалгарсан ААН, иргэн, хуулийн этгээдэд эргэн хариу мэдэгдэх болно.


Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-19, Худалдаа, хөгжлийн банк, Улаанбаатар хот 14210, Монгол улс

Тендертэй холбоотой  асуудлаар ХХБ-ны Хангамж, борлуулалт гэрээний хэлтэс (Б.Жавхлантөгс, гар утас: 99091260, утас:70100241, имэйл: tender@tdbm.mn)-тэй  холбогдоно уу.

Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих