Мэдээ / Jun 12, 2018

ХХБАНК 18 НАС ХҮРЧ БУЙ ХАРИЛЦАГЧИДДАА 6 ДАХЬ ЖИЛДЭЭ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

ХХБанк 18 нас хүрч буй харилцагчиддаа хүндэтгэл үзүүлдэг уламжлалыг бий болгоод 6 дахь жилтэйгээ золгож байна. Энэ жилийн “Junior Customers” хүндэтгэлийн арга хэмжээ 6-р сарын 11-ний өдөр Туушин зочид буудлын Соёмбо танхимд зохион байгуулагдлаа.

 

 

“Junior Customers” арга хэмжээг ХХБанкны Ерөнхийлөгч Б.Мэдрээ нээхдээ хүрэлцэн ирсэн залуу харилцагчиддаа 18 жилийн турш итгэж, хуримтлалаа хадгалуулсанд талархал илэрхийллээ.

 

 

Арга хэмжээнд ХХБанкны 18 настай 250 залуу харилцагч хүрэлцэн ирж, мэргэжил сонголтоо зөв хийх, амжилттай суралцах арга барилд суралцах, зорилгодоо үнэнч тууштай байх зэрэг хувь хүний хөгжлийн чухал мэдлэгүүдийг олж авлаа. Хүндэт илтгэгч зочдоор:

  • СЭЗИС-ийн багш, “Аксиом Инк” ХХК-ий Гүйцэтгэх захирал Б.Нандин-Эрдэнэ буюу Маркетер Нандиа хүрэлцэн ирж Сурахад суралцъя сэдвээр,
  • “Call Pro” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, “Faro” сургалтын төвийн үүсгэн байгуулагч, UB Comedy-ийн Comedian Б.Идэр-Од хүрэлцэн ирж Зорилгоо тодорхойлж, зорилгодоо тууштай байх сэдвүүдээр мэдлэг өглөө.

Мөн залуустаа эрч хүч өгөхөөр реппер GEE, эерэг хандлага, инээд хөөр бэлэглэхээр дуучин Гантулга хүрэлцэн ирсэн нь залуусыг доргиогоод авсан юм.

ХӨГЖИЛ ДЭВШИЛД ХАМТДАА

Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт