Мэдээ / Jun 07, 2018

Худалдаа, хөгжлийн банк үндэсний контент Маамуу брэндийг дэмжин хамтын ажиллагааны гэрээ үзэглэлээ

Худалдаа, Хөгжлийн банк үндэсний контент Маамуу брэндийг дэмжин Монгол контент ХХК-тай хамтын ажиллагаагаа эхлүүллээ. Хамтын ажиллагааны хүрээнд “Маамуу” хадгаламжийн бүтээгдэхүүнээр бяцхан харилцагчдаа бэлэг барьж байна. ХХБанкны хувьд үндэсний үйлдвэрлэгч, үндэсний баялаг бүтээгчдийг илүүтэйгээр дэмжин ажиллахыг зорьдог.

 

Энэ удаад Үндэсний контент Маамуу брэндийг дэмжсэнээр хүүхдийн контентийг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулах, үндэсний дүр болох Аами, Таамийг бяцхан хүүхдүүдэд илүүтэй хүргэж монгол дуу, шүлгээ сурч, үлгэр домгийг сонсож өсөх боломж илүү өргөн болж байгаа юм.

 

ХХБанк жил бүр эх үрсийн баяраар бяцхан харилцагчдаа баярлуулдаг уламжлалтай. Энэ жил Монгол контент ХХК-тай хамтран “Маамуутай хүүхдийн баяр”-аа 2018 оны 5-р сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод, 2018 оны 6-р сарын 2-ны өдөр Дархан хотод, 2018 оны 6-р сарын 3-ны өдөр Эрдэнэт хотод тус тус бяцхан харилцагчидаа баярлууллаа.

 

Хүүхдийн баярын арга хэмжээнд хараахан хамрагдаж чадаагүй 0-6 насны харилцагч хүүхдүүддээ ярьдаг, дуулдаг өхөөрдөм хөөрхөн Аами, Таами тоглоомыг зах зээлд худалдаалагдаж эхлэхээс өмнө бэлэг болгон өгсөн. 7-гоос дээш насны хүүхдүүдэд Үндэсний соёл амралтын хүрээлэнд багц 7 тоглоомд үнэгүй тоглох эрх, мөн Интерном номын дэлгүүрээс хүссэн номоо авах эрхийн бичгийг тус тус бэлэглэлээ.

 

18 нас хүрч буй харилцагчиддаа мэдлэг, мэдээлэл олгож, хүндэтгэл үзүүлэх “Junior customer” арга хэмжээгээ энэ жил 6 дахь жилдээ уламжлал ёсоороо зохион байгуулах бэлтгэл ажлаа хангаад байна.

Энэ жил Маамуутай хүүхдийн баяр гэж байгаа учраас 2018 оны 6-р сарын 1-ний өдөр Монгол улсад шинээр мэндэлсэн хүүхэд бүрд 20’000 төгрөгтэй хүүхдийн хадгаламжийн дэвтрийг Маамуугийн гарын бэлгийн хамт бэлэглэж байгааг дуулгахдаа таатай байна.

 

Цаашид “Маамуутай хүүхдийн баяр”-аа илүү өргөн цар хүрээтэй хийхээр төлөвлөж байгаа бөгөөд оролцож амжаагүй харилцагч хүүхдүүд маань ХХБанктай хамт байснаар дараа дараагийн арга хэмжээнүүдэд оролцох боломжтой.

Хүсэл мөрөөдөлд хүч нэмэх хүүхдийн хадгаламж
Худалдаа, хөгжлийн банк

Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт