Мэдээ / Jun 07, 2018

“Амжилтын мөч бүрд хамтдаа” цуврал уулзалт бизнес эрхлэгч бүсгүйчүүдийн дунд зохион байгуулагдлаа

Худалдаа, хөгжлийн банк нь үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн банкны салбараа тэргүүлж, үйл ажиллагаагаа тогтмол өсөлттэй, найдвартай явуулж байгаа, нийгэм эдийн засагт голлох үүрэг, хариуцлагатай аж ахуй нэгж болохынхоо хувьд нийгэмдээ хандсан эерэг нөлөөллийг бий болгох нь зүйтэй гэж үзэн “Амьдралын мөч бүрд хамтдаа” аяныг эхлүүлж олон сайн сайхан санаачлагуудыг хэрэгжүүлээд байгаа билээ.

 

Тухайлбал, харилцагчиддаа зориулсан номын өдөрлөг, Нийслэлийн 55-р тусгай дунд сургуулийн сурагчдад уран бичлэгийн хичээлийг зохион байгуулж, 29-р сургуульд стандартын дагуух шатрын танхимыг тохижуулж өгөөд байна.

 

Тэгвэл энэ аяны бас нэгэн хэсэг болох “Амжилтын мөч бүрд хамтдаа” цуврал уулзалт, хэлэлцүүлгийн 3 дахь арга хэмжээгээ ийнхүү Бизнес эрхлэгч эмэгтэй харилцагчдынхаа дунд зохион байгуулж, хүндэт зочноор Ноён Уул Эрдэнэ ХХК-ийн Ерөнхий захирал, үүсгэн байгуулагч Ц.Түвшинбаяр, Монголианстар дистрибюшин ХХК-ийн Ерөнхий захирал, үүсгэн байгуулагч С.Болормаа нар оролцож өөрсдийн бизнесийн туршлага, амжилтын нууцаасаа нээлттэй ярилцан, сонирхолтой яриаг бизнес бүсгүйчүүдийн дунд өрнүүлсэн юм.

 

Уулзалтын үеэр Худалдаа, хөгжлийн банкны зүгээс харилцагчдынхаа бизнесийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор ирсэн зочдоосоо азтан тодруулж 1 харилцагчид Bloomberg ТВ-ийн “Монголдоо бүтээцгээе” нэвтрүүлгийн зочноор оролцох эрх, 2 харилцагчид Forbes Mongolia сэтгүүлд бүтэн нүүр сурталчилгаагаа байршуулах эрхийг тус тус бэлэглээ.

Худалдаа, хөгжлийн банк харилцагчдынхаа амьдралынх нь аз жаргал, амжилт бүхэнтэй нь хамт байж үргэлж хөгжил, дэвшилд тэмүүлж байх болно.

Амжилтын мөч бүрд хамтдаа
Худалдаа, хөгжлийн банк

Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих