Мэдээ / May 15, 2018

БЗД-ийн тусгай сургалттай 55-р сургуулийн сурагчдад “Тайпо” хичээнгүй бичлэгийн сургалт орлоо

“Аз жаргалтай мөч бүрд хамтдаа” аяны хүрээнд Худалдаа, хөгжлийн банк, Бид Монгол Агуулга ТББ-тай хамтран 2018 оны 5-р сарын 13-ны өдөр БЗД-ийн тусгай сургалттай 55-р дунд сургуулийн ахлах ангийн сурагчид болон багш нарт “Тайпо” хичээнгүй бичлэгийн сургалтыг амжилттай зохион байгууллаа.


Хичээнгүй бичлэг нь хүнийг тайван болгож, анхаарлыг нь зөвхөн нэг цэгт төвлөрүүлснээр булчин суларч, бие амарч стресс тайлагддаг онцлогтойгоос гадна гоо зүйн өндөр мэдрэмж суулгаж байдаг урлаг юм. Энэ сургалтаар хүүхэд бүрт өөртөө итгэх итгэлийг төрүүлэх, авъяас чадварыг нь нээх зорилготой бөгөөд хүүхдүүд уг сургалтанд сууснаар урнаар бичиж сурах, цаашид тогтмол хичээллэж, өөрийгөө хөгжүүлэн, сурсан зүйлээрээ орлого олох боломжтой болох юм.
Бид Монгол Агуулга ТББ-ынхан каллиграфи, тайпографи сонирхогчдын дунд дээрх сургалтыг зохион байгуулдаг бөгөөд уг сургалтын төгсөгчдийн бүтээлүүд олон нийтэд хүрч байна.


Худалдаа, хөгжлийн банк нь “Аз жаргалтай мөч бүрд хамтдаа” аяны хүрээнд олон чиглэлээр нийгэмдээ эерэг нөлөөллийг бий болгох өдөрлөг, сургалт арга хэмжээг зохион байгуулж байна. Тухайлбал, сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн тусгай сургалттай 29-р сургуульд шатрын дугуйлангийн танхимыг тохижуулж байгаа бол 5-р сарын 19-нд зохион байгуулагдах “Улаанбаатар марафон – 2018”-д 500 сурагчдыг үнэгүй хамруулахаар болоод байна.

 

Аз жаргалтай мөч бүрд хамтдаа
Худалдаа, хөгжлийн банк

Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт