Мэдээ / Apr 18, 2018

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнуудад зориулсан Ачлалт Хүүхдүүд ТББ-ын үйл ажиллагааг дэмжин хандив өргөлөө

2018 оны “Тогтвортой Санхүүжилт (ТоС) хөтөлбөрийн Манлайлагч байгууллага”-аар тодорсон Худалдаа, хөгжлийн банк нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нэгэн томоохон ажлыг санаачлан хийж байгаа нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, зорилтот бүлгийн ахмад настнуудад зориулсан асрамжийн үйлчилгээ, түр байрлуулах болон сэргээн засах үйлчилгээ үзүүлдэг, сайн дурын халамжийн үйл ажиллагааг явуулдаг “Ачлалт Хүүхдүүд” ТББ-д өөрийн гэсэн асрамжийн байртай болоход нь дэмжлэг үзүүлж, 350 сая төгрөгийн санхүүжилтийг олгосон билээ.


Энэхүү үйл ажиллагааны үр дүнд өмнө нь түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулж,  20 гаруй хүнд л асаргаа сувилгаа үзүүлэх чадамжтай байсан Ачлал хүүхдүүд ТББ нь өөрийн шинэхэн 3 давхар байрандаа асаргаа шаардлагатай нийт 50 хүнийг нэгэн зэрэг хүлээж авах боломж бүрдэж байгаа юм.


Мөн ахмад буурлууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөх энэхүү сайн үйлийг дэмжиж Худалдаа, хөгжлийн банкны нийт ажилтнууд өөрсдийн санаачлагаар хандивын аян өрнүүлж, нийт 20.0 сая төгрөгийн сэтгэлийн хандив цугларсныг ийнхүү тус төвд өнөөдөр албан ёсоор гардууллаа. Банкны ажилтнуудын зүгээс мөнгөн хандив цуглуулахаас гадна тус төвийн шинэ барилгын засвар, тохижилтын ажилд бага ч болов гар бие оролцон туслах үүднээс 50 гаруй ажилтнууд засварын дараах цэвэрлэгээг мөн хийсэн билээ.


Худалдаа, хөгжлийн банк нь цаашид ч зөвхөн улсынхаа эдийн засаг, банк санхүүгийн салбарт эерэг нөлөөг үзүүлээд зогсохгүй нийгмийн сайн сайхны төлөөх, зорилтот бүлгүүдэд чиглэсэн, урт хугацаанд бодит үр дүнгээ өгөх зөв санаачлагуудыг дэмжин, ямагт манлайлан оролцсоор байх болно.

Хөгжил дэвшилд хамтдаа
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК

Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих