Мэдээ / Jan 17, 2018

ТоС холбоо үүсгэн байгуулагдлаа

Монголын Банкны Холбоо (МБХ)-ны Удирдах зөвлөлөөс Монгол Улсын Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн хөтөлбөрийг өргөжүүлэх, банкны салбараас бусад салбарт нэвтрүүлэх зорилгоор Монголын Тогтвортой Санхүүжилтийн Хөгжлийн Холбоо (ТоС Холбоо) ТББ-ыг үүсгэн байгуулж, 2018 оны 01-р сарын 02-ны өдрөөс үйл ажиллагааг нь албан ёсоор эхлүүллээ.

 

 

ТоС Холбоо нь Монгол Улсыг бүс нутагтаа тогтвортой санхүүжилтийн манлайлал, мэдлэгийн төв болгон хөгжүүлэх алсын хараатай бөгөөд Монгол Улсын банк, санхүүгийн салбар болон бизнесийн байгууллагуудад байгаль орчин, нийгэмд ээлтэй үйл ажиллагааг нэвтрүүлэх, тогтвортой санхүүжилт, ногоон зээл, хөрөнгө оруулалтын дэд бүтцийг бий болгох, Монгол Улсын тогтвортой хөгжил, ногоон эдийн засгийн өсөлтийг дэмжихэд манлайлан ажиллахыг зорьж байна.

 

Тус холбоог үүсгэн байгуулснаар тогтвортой санхүүжилтийг ББСБ, Даатгал, Хөрөнгийн бирж зэрэг банкны бус санхүүгийн салбарт нэвтрүүлэх зорилготой ба цаашлаад Тогтвортой бизнесийн үйл ажиллагааг дэмжигч бусад бизнесийн салбарууд, Хэвлэл мэдээллийн байгууллагуудыг Холбооны гишүүнчлэлд элсүүлэн, хамтран ажиллах боломжтой болж байгаа юм.

ТоС холбоо

Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт