Мэдээ / Jan 28, 2010

Худалдаа, хөгжлийн банк Сэтгүүлчдийн сагсан бөмбөгийн тэмцээнийг 10 дахь жилдээ ивээн тэтгэлээ

Хэвлэл мэдээллийн байгууллагуудын хүсэн хүлээдэг, цаг наргүй ажлынхаа алжаалыг тайлан, спортоор амьсгалах бололцоог олгодог “Мөнгөн цагираг” сэтгүүлчдийн сагсан бөмбөгийн тэмцээнийг Худалдаа, хөгжлийн банк 10 дахь жилдээ ивээн тэтгэлээ. Уг тэмцээнийг анхлан зохиогдсоноос хойш ХХБ тасралтгүй 10 жил ивээн тэтгэж байгаа бөгөөд тэмцээн өнгөрөгч долоо хоногт 3 өдөр үргэлжлэн өндөрлөсөн юм.

Тэмцээнд эрэгтэй 18, эмэгтэй 12 нийт 30 баг өрсөлдсөнөөс Эмэгтэй багуудаас МҮОНРТ-ийн баг Алтан медаль, “ТМ” телевиз Мөнгөн медаль, “Ардчилал” сонины баг Хүрэл медаль хүртлээ.

Эрэгтэй багуудаас “Боловсрол” суваг телевизийн баг тэргүүлж, “Спортын цонх” сэтгүүл Мөнгөн медаль, С1 телевиз Хүрэл медаль хүртсэн байна.


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих